Суулгах
Lambda Starter App
Lambda Platform нь Go, PHP гэсэн хоёр төрлийн back-end хэлний сонголттой бөгөөд та доорх хүснэгтээс сонгож суулгаж болно.
Lambda Starter App | GitHub |
---|---|
Go Fiber with Starter App Front-End | github.com/lambda-platform/go |
PHP Laravel with Vue 2, iView, SASS | github.com/lambda-platform/laravel |
Go
Lambda Go Starter App
төсөл үүсгэхийн өмнө ^Go 1.16
хэл болон өгөгдлийн сан суулгасан байх хэрэгтэй. Хэрвээ суулгаагүй бол Go хэлийг татаж авна уу. Go 1.16
ба түүнээс дээш байх шаардлагатай.
Lambda Go Starter App
-г GitHub Repository-с clone хийж татаж авна.
git clone https://github.com/lambda-platform/go my-app
Татаж авсан хавтас руу орно
cd my-app
env_example
-с үндсэн тохиргоо-ны .env
файл үүсгэнэ
cp env_example .env
.env дотор JWT_SECRET secret-г солих шаардлагатай
JWT_SECRET=xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
.env
дотор өгөгдлийн сангийн тохиргоог оруулж өгнө. DB_CONNECTION
авах боломжит утгууд (mssql,postgres,mysql,oracle)
DB_CONNECTION=postgres
DB_HOST=127.0.0.1
DB_PORT=5432
DB_DATABASE=postgres
DB_USERNAME=postgres
DB_PASSWORD=postgres
Өгөгдлийн сан тохируулсны дараа Cупер админ хэрэглэгчийн мэдээллийг .env
дотор оруулна
SYSADMIN_LOGIN=superadmin
SYSADMIN_PASSWORD=secret
SYSADMIN_EMAIL=null
Go package-уудыг суулгана
go mod tidy
go run
CLI командыг ашиглан хөгжүүлэлтийн серверийг асаана уу.
go run main.go
Та хөгжүүлэлтийн серверийг ажиллуулсны дараа Lambda Platform-руу localhost:3000 хаягаар веб хөтчөөр хандах боломжтой. Анх удаа асах үед тохиргооны Lambda тохиргооны хүснэгтүүд-үүдийг систем өөрөө auto migrate
хийж үүсгэнэ
PHP
Lambda Laravel төслөө үүсгэхийн өмнө PHP (8.0
ба түүнээс дээш), өгөгдлийн сан болон Composer суулгасан байх хэрэгтэй. Хэрэв та macOS
дээр хөгжүүлж байгаа бол PHP
болон Composer-ийг Homebrew-ээр суулгаж болно.
PHP болон Composer-ийг суулгасны дараа composer create-project
командаар шинэ Lambda/Laravel төслийг үүсгэнэ.
composer create-project lambda-platform/laravel my-app
Татаж авсан хавтас руу орно
cd my-app
.env.example
-с үндсэн тохиргоо-ны .env
файл үүсгэнэ
cp .env.example .env
.env дотор Laravel app key болон JWT secret үүсгэнэ
php artisan jwt:secret
php artisan key:generate
.env
дотор өгөгдлийн сангийн тохиргоог оруулж өгнө
DB_CONNECTION=mysql
DB_HOST=127.0.0.1
DB_PORT=3306
DB_DATABASE=lambda_client
DB_USERNAME=root
DB_PASSWORD=
Өгөгдлийн сан тохируулсны дараа Cупер админ хэрэглэгчийн мэдээллийг .env
дотор оруулна
SYSADMIN_LOGIN=superadmin
SYSADMIN_PASSWORD=superadmin
SYSADMIN_EMAIL=null
тохиргооны Lambda тохиргооны хүснэгтүүд-үүдийг үүсгэж Cупер админ хэрэглэгчийн мэдээллийг өгөгдлийн санд оруулна
php artisan migrate
php artisan db:seed
Laravel-ийн artisan server
CLI командыг ашиглан Lambda/Laravel-ийн хөгжүүлэлтийн серверийг асаана уу.
php artisan serve
Та хөгжүүлэлтийн серверийг ажиллуулсны дараа Lambda Platform-руу localhost:8000 хаягаар веб хөтчөөр хандах боломжтой.
Өгөгдлийн сан
Lambda Platform нь доорх өгөгдлийн сангуудыг дэмжих ба та өөрийн хэрэглэх өгөгдлийн сангаа суулгаж бэлдсэн байх шаарлагатай. Тохиргоог харах
Supporting Databases | Back-End language |
---|---|
MySQL | Go, PHP |
PostgreSQL | Go, PHP |
SQL Server | Go, PHP |
Oracle | Go |